Бидний тухай

Манай сургалтын төв нь Биг Платформ сургалтын төв нэртэйгээр 2018 оны 10-р сарын 31-нд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас 029/2018 дугаартай Хүнд машин механизмийн операторчин МТ8111-35, Хүнд машин механизмийн засварчин 7233-45 индекстэй мэргэжлүүдийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж Мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэж сургалтад ашиглах шаардлага хангасан дүгнэлт авсан тул дээрх хөтөлбөрүүдийн дагуу сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

2022 оны 4 дүгээр сараас эхлэн Эрдэнэбатхаан Солюшн ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэбатхаан” сургалтын төв нэртэйгээр сургалтын төвийн үйл ажиллагаа, сургалтын нэр төрлөө өргөжүүлэн ажиллаж байна.

logo

2160+

Нийт төгсөгчид

Хаяг: Улаанбаатар, СБД, 1-р хороо, Элчингийн гудамж 14, Шүрэн төв 3 давхарт

Бид чанартай, мэргэжилтэй боловсон хүчний нийлүүлэлтийг тасралтгүй явуулж тухайн компанид шаардлагатай байгаа хөгжлийн сургалтуудыг шат дараатай, тогтмол зохион байгуулах, байгууллагуудад сургалтын үйлчилгээ үзүүлж, улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэдлэг, дадлага, ухамсар бүхий ажиллах хүчнийг бэлтгэх замаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулахыг зорино.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тааруулан бусад төрлийн хүний нөөцийн сургалтыг явуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мэргэжлийн сургалтууд нь зөвхөн тухайн мэргэжлийн мэдлэг, арга зүйг заахаас гадна, аливаад дүрэм журам баримтлах, аюулгүй ажиллагааг сахих, 5S зэрэг хөдөлмөрийн зөв арга барилыг хэвшүүлэх, ажилд хандах хандлагыг сайжруулах зэрэг ухамсар, ёс зүйн ойлголтод давхар нөлөөлөх, хөгжүүлнэ.

1.

Иргэдийг өөрийн потенциал, боломжоо ашиглаж тогвортой ажил, орлоготой болоход тусална.

Мэргэжилтэй иргэн
2.

Компаниуд сайн хүний нөөцийг өөртөө татаж, тогтвортой ажиллуулж, цаашид ажилтнаа хөгжүүлэхэд нь тусална.

Тогтвортой ажилтан
3.

Шинэ ажилтан, дунд шатны ахлахууд, удирдлагуудад тасралтгүй суралцах, тогтмол хугацаанд мэдлэгээ сэргээхэд тусална.

Тасралтгүй хөгжил
4.

Дунд шатны менежерүүдийн удирдах чадварыг хөгжүүлж, компанийн соёлыг бүтээх, бэхжүүлэхэд тусална.

Сайн менежер